Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/507 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвөөс ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллалаа.
Үйлчлүүлэгч иргэдийг эрүүл мэндийн асуумжийн хуудсыг үндэслэн хүлээн авч халууныг үзэн гарыг ариутган бүртгэлд хамруулж халуун усанд оруулан, бохир хувцсыг сольж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн халуун, хоол цай өгч цаашид тохирох нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулна.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн түр хоноглох байр, гэрүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, амны хаалт зүүлгэн, халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/507 дугаар захирамжийн хүрээнд үйлчлүүлэгч иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан. Автомакс 3ш, жижиг шарлагын аппарат, эм, боох материал худалдан авч ашиглаж байна. Дотооддоо ариутгалыг хийж хэвшүүлсэн. Нэмэлтээр 3 жижүүр ажиллуулж байна.







