Тус өдөр зорилтот бүлгийн 27 иргэнд  “Эр зориг “ гэсэн сэтгэл зүйн сургалтыг “Монгол Халамж” ТББ-ын сургагч багш сэтгэл судлалын магистрант Л.Отгонбаяр зохион байгууллаа.

Сургалтын зорилго: Эр зоригийн ухаанд суралцаж өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх

 Сургалтын агуулга:

  • Эр зориг бол хариуцлага юм
  • Эр зориг бол эрүүл ухаан юм
  • Эр зориг бол өөрийгөө захирахуй юм

Эрүүл ухаан, өөрийгөө захирахуйн мөн чанарыг ойлгон хариуцлагатай байх арга ухаанд хамтдаа суралцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Гагцхүү хүн бүр сурсан мэдсэнээ хэрэгжүүлж амьдрах нь чухал юм.