Тус төвд хандсан иргэдтэй удирдлагын зүгээс сард 1 удаа уулзаж, тулгарч буй бэрхшээл, хүсэл эрмэлзэл, авахыг хүссэн үйлчилгээ, санал, хүсэлт, өргөдлийг хүлээн авч цаг алдалгүй шийдвэрлэж хариуг зохих журмын дагуу тухайн иргэнд өгч ажиллаж байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний үед иргэдийн өрөөнүүдэд уулзалт зохион байгуулж 2021 оны 1 дүгээр улиралд 2 удаагийн уулзалтаар 01 дүгээр сард 54, 03 дугаар сард 38, нийт 92 иргэнтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсэн.
Төвд үйлчлүүлэгч иргэдээс дараах санал, хүсэлтүүд ирдэг.
- Түр хоноглох байранд байрлах, байрнаас гарах, чөлөө авах
- Бичиг баримтын зөрчил арилгуулах, бичиг баримт шинээр болон дахин олгох
- Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах
- Нийгмийн халамжийн төрөл бүрийн үйлчилгээ гэх мэт Төвийн удирдлага иргэдтэй уулзалт зохион байгуулснаар дараах үр дүн гарч байна.
- ҮР ДҮН
-Иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдэх
-Төвөөс үзүүлж буй үйлчилгээний мэдээллийг иргэдэд хүргэх
-Иргэдээс ирүүлсэн санал санаачлагыг үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх боломж бүрдэнэ





