Түр хоноглох байранд үйлчлүүлж буй иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 3721 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна. Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийн ариун цэвэрт анхаарч өдөр бүр халуун усанд оруулах, бохир хувцасыг солих, угаалгах, цагаан хэрэглэл, бүтээлэг, дэрний уут зэргийг угаах үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Тайлант өдрүүдэд нийт 125 иргэнд халуун усанд орох үйлчилгээг үзүүлж, гурван удаагийн угаалтаар 96 ширхэг цагаан хэрэглэл угаасан байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан иргэдийг олноор цуглуулахгүйгээр гэр болон өрөөнүүдээр орж “Гэгээн өглөө” уулзалтыг 10 удаа зохион байгуулж, төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй 850 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулан өдөр бүрийн цаг үеийн мэдээ, корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажилласан.
Төвийн нийгмийн ажилтнууд нийт 2 удаа хэсэгчлэн 57 иргэн хамруулан бүлгийн иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагаар ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлэх сургалт, соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээний шинэ хуваарь танилцуулж, цаашид хуваарийн дагуу үйл ажиллагаандаа тогтмол хамрагдахыг зөвлөсөн. Бүлгийн уулзалтаар №6 өрөөний иргэдийг орыг гаргаж, ариутгаж, угаалгаж, их цэвэрлэгээ хийлгэсэн. Мөн жижиг өрөөнүүдийг цэвэрхэн байхад анхаарах, агаар сэлгэлт сайн хийж байхыг зөвлөсөн.
Төвөөс үйлчилгээ авч буй түр хоноглогч иргэдэд өөрийгөө олж авах, өөрчлөхөд тус дэм болох, сэтгэлзүйгээ удирдаж амжилтанд хэрхэн хүрэх, амьдралаа өөрчлөх талаар зөвлөгөө өгч бясалгал хийх анхан шатны мэдээллийг танилцуулах сургалтыг 7 хоногт 2 удаа зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд 9 минутын бясалгал хийж, талархал илэрхийлснээр өндөрлөв. Өдөр бүр бие дааж бясалгал хийж байхыг сургалтанд хамрагдсан иргэдэд зөвлөлөө.
Төвийн эмчийн хяналтанд 184, сүрьеэгийн эмчийн хяналтанд 1 иргэнд үргэлжлэх шатны эмчилгээ хийгдэж байна.
Өдөр тутмын үзлэгийг 346 /д.т/ иргэнд, шарх цэгцлэлт 69, эм олголт 96, эмчилгээ хийсэн 74 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан 16 иргэн байна. Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээлэлүүдийг тухай бүр өгсөн.
Аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2 удаа, хоолны дээж авалтыг 14, дээж устгалыг 12, хяналтыг 12, хоолны амт чанарын талаар санал 5 байна.
Зорилтот бүлгийн 25 иргэнд хэсэгчлэн “Буруутгал”, “Давхар хамаарал” гэсэн сэдэвт сэтгэлзүйн сургалтуудыг “Монгол халамж” ТББ-ын сургагч багш сэтгэл судлалын магистрант Л.Отгонбаяр 6 дахь удаагаа зохион байгууллаа.










