2020 оны санхүүгийн тайланд аудит хийлгэж стандарт зөрчилгүй дүгнэлнэлттэй аудитын гэрчилгээ авлаа. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тус төвд хүнсний материал нийлүүлэх тендрийн нээлт болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Энэрэл эмнэлэг, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран нийслэлийн 6 дүүргийн томоохон худалдааны төв, зах, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон, тэнүүчилж амьдардаг өөрийн орон гэргүй иргэдийг илрүүлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүйтний улиралд аливаа эрсдлээс сэргийлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, түр хоноглох байранд байрлуулах, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх арга хэмжээг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Түр хоноглох байранд үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 6756 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төвөөр үйлчлүүлж буй 15 эмэгтэй иргэнд төвөөр үйлчлүүлэхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг судалж, тулгамдаж буй асуудлуудыг сонсох хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн талаар мэдээлэл хүргэж, эмэгтэй хүний гадаад, дотоод гоо сайхан, үнэ цэнийн талаар сургалт орж, видео контент үзүүлсэн арга хэмжээ болсон.

Төвийн эмчийн хяналтанд 211, сүрьеэгийн эмчийн хяналтанд 2 иргэнд үргэлжлэх шатны эмчилгээг хийгдэж байна.

Өдөр тутмын үзлэгийг 736 /д.т/ иргэнд, шарх цэгцлэлт 125, эм олголт 97, эмчилгээ хийсэн 94, шинээр 14 иргэний эрүүл мэндийн асуумжийг авч, халуун хэмжилтийг тогтмол хийж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.

Түр хоноглох байранд байрлаж буй иргэдийг 2 хуваан ковидын вакцинжуулалтанд хамрагдах иргэдээс эхний ээлжний 68 иргэн, 9 ажилтан хамрагдсан.

Иргэдийг 5 ээлжээр хоолонд оруулж, хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулан, хөнжил гудас салхинд тавих, өрөөний агаар сэлгэлтийг цаг тутамд 15-20 минут хийж маскийг тогтмол хэрэглүүлж хэвшсэн. Халдваргүйжүүлэлтийг 1,3.5 дахь өдрүүдэд тогтмол хийж нийт 5, улирлын ариутгал 1 удаа хийсэн.

Шинээр байрлах иргэдийн халдвар хамгааллыг сахиулах үүднээс 3 гэрийг тусгаарлах гэр болгон бэлдэж, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хийж, иргэдийг PSR шинжилгээнд хамруулан байрлуулж байна.

PSR давтан шинжилгээнд 4 үйлчлүүлэгч иргэн хамрагдсан.