Нийслэлийн Эрүүл мэндийн газрын явуулын шинжилгээний 2 баг, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран орон гэргүй тэнэмэл иргэдийг коронавируст халдварын PCR шинжилгээнд хамруулах 3 удаагийн арга хэмжээ зохион байгууллаа.

2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 157 иргэнд шинжилгээ хийснээс  шинжилгээний хариу эерэг гарсан 6 иргэнийг тусгаарлаж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн багт хүлээлгэн өгсөн.

Халдваргүйжүүлэлтийг Зоонозын Үндэсний Төвөөр хийлгэсэн.

2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр давтан шинжилгээнд 9

2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр давтан шинжилгээнд 63 иргэн тус бүр шинжилгээнд хамруулахад хариу бүгд сөрөг гарсан.