Нийслэлийн 6 дүүргийн Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг төвийн түр хоноглох байранд байрлуулах арга хэмжээг 2021 оны 02 дугаар 10-ны өдөр зохион байгууллаа.

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс-19

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс-22

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс-19

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс-15

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс-13

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс-17 иргэнийг тус төвд хүргэн ирлээ.

Арга хэмжээгээр хүргэгдэн 105 иргэнээс Нийслэлийн Энэрэл эмнэлэгийн шинжилгээний баг PCR шинжилгээ авсан. Шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүгд сөрөг гарсан. Төвийн нийгмийн ажилтнууд иргэдийн нөхцөл байдлын үнэлгээг хийж тохирох нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.