Монгол улсын Засгийн газраас коронавирусын цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх 300.000 төгрөгийн тусламжинд төвөөс үйлчилгээ авч буй  иргэдийг хамруулахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Нийгмийн халамжийн газартай хамтран ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт судалгааны албанаас зохион байгуулсан үр дүнд суурилсан төлөвлөлт хяналт-шинжилгээ үнэлгээ цахим сургалтанд 8 гүйцэтгэх ажилтан хамрагдаж сертификат авсан.

2021 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан бэлтгэж санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн.

Иргэдийн хүнсний материал худалдан авах тендерийн хоёр дахь шалгаруулалтанд оролцогч ирээгүй тул шууд гэрээ байгуулахаар 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дахин тендер зарлалаа.

Түр хоноглох байранд үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 5046 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна.

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан сэтгэл зүйн зөвлөгөө, заслын сургалтанд хамрагдаж сертификат авсан.

Шинээр байрлах иргэдийн халдвар хамгааллыг сахиулах үүднээс 3 гэрийг тусгаарлах гэр болгон бэлдэж, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хийж, иргэдийг PSR шинжилгээнд хамруулан байрлуулж байна. Тусгаарлалтанд нийт 7 иргэн 2 гэрт байна.

Астра зеника вакцины бүрэн тун авсан 66, вероцель  вакцины эхний тунд 41, бүрэн тун авсан 32, нийт 139 иргэн хамрагдсан байна. Төвийн сургалт хүмүүжлийн цогцолборын барилгын үйл явц, нэмэлт санхүүжилтийн талаар захиалагч, ашиглагч, хяналтын үүрэгтэй оролцогч талуудын цахим хурал хуралдаж, барилга угсралтын эхний ээлжийн ажлын гүйцэтгэл, хоёрдугаар ээлжийн санхүүжилтийн асуудлаар хэлэлцэн нэгдсэн ойлголтонд хүрлээ.