Төвийн түр хоноглох байранд давхардсан тоогоор 1039 иргэнийг хоноглуулан, бүртгэлжүүлж, төрөл бүрийн үйлчилгээнд хамруулаад байна түүнчлэн бүлгийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж дэлгэрэнгүй бүртгэл судалгаа авсан. Түр хоноглох байранд үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг  үзүүлсэн. Тайлант өдрүүдэд нийт 3750 /давхардсан тоогоор/ иргэнд халуун хоол цайгаар үйлчилсэн.

Төвийн эмчийн хяналтанд 349, сүрьеэгийн эмчийн хяналтанд 2, үргэлжлэх шатны эмчилгээг хийгдэж байна.

Өдөр тутмын үзлэгийг 816 иргэнд, шарх цэгцлэлт 106, эм олголт 311, эмчилгээ хийсэн 239 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн. Витаминжуулалтанд 1 удаа 116 иргэнийг хамруулсан.

Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээлэлүүдийг тухай бүр өгсөн.

“Тэнэмэл иргэдийн зарим сэтгэл зүйн онцлог” сэдэвт судалгааг 103 иргэнээс ганцаарчилсан ярилцлагын аргаар Google Drave ашиглан авч  боловсруулан дүгнэлээ. Судалгаанаас харахад тэнэмэл иргэдийн 98% нь сэтгэл зүйн хүнд цочролд 2-3 / гэр бүл салалт, дотны хүмүүсийн нас баралт/  удаа орсон сэтгэл зүйн гашуудлаа тайлах, бэрхшээлээ даван туулах арга замаа мэдэхгүй архи согтууруулах ундаа хэрэглэснээр 88% нь архины хамааралтай болж тэнэмэл амьдралруу орсон байна. Иргэдээс 9 өргөдөл хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн.