Төвийн түр хоноглох байранд 960 иргэнийг байрлуулан тохирох нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулаад байна. Түүнчлэн бүлгийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж дэлгэрэнгүй бүртгэл судалгаа авсан.
Түр хоноглох байраар үйлчлүүлж буй иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг үзүүлсэн. Тайлант өдрүүдэд нийт 2940 /давхардсан тоогоор/ иргэнд халуун хоол цайгаар үйлчилсэн.Түр хоноглох байраар тайлант хугацаанд 10 иргэн нэмэгдэж үйлчлүүлсэн. Эдгээр иргэдээс вакцинд хамрагдаагүй 2 иргэнийг дархлаажуулалтын эхний тунд хамруулсан. Дээрх иргэдэд төвийн эмч анхан шатны үзлэг хийж нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийн, анхан шатны бүртгэлд хамруулан 2021 оны 05 дугаар сарын 27-ны 10 цаг 37 минутанд хүүхдийн тусламж 108-д дуудлага өгч, 6 дугаар хорооны өрхийн эмнэлгийн эмч Б.Хуланд үзүүлэн, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Мэнд-амар, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нийгмийн ажилтан А.Ариунжаргал нар хамтран тус төвөөр үйлчлүүлэхээр ирсэн иргэний 2 ойтой хүүхдийг Хүүхдийн тусламж 108-н ахлах нийгмийн ажилтан Б.Номинд хүлээлгэн өгөв.
Хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулан, хөнжил гудас салхинд тавих, өрөөний агаар сэлгэлтийг цаг тутамд 15-20 минут хийж амны хаалт тогтмол хэрэглүүлж хэвшсэн. Халдваргүйжүүлэлтийг долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тогтмол хийж нийт 11, гадна бие засах газарт 8 удаа хийсэн. 1 удаа 140 ширхэг амны хаалт иргэдэд тараасан.
Шинээр байрлах иргэдийн халдвар хамгааллыг сахиулах үүднээс 3 гэрийг тусгаарлах гэр болгон бэлдэж, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хийж, иргэдийг вакцинд хамруулан байрлуулж байна.














