Төвийн түр хоноглох байранд 840 /давхардсан тоогоор/ иргэнийг хоноглуулан бүртгэлжүүлж, төрөл бүрийн үйлчилгээнд хамруулаад байна. Байранд шинээр 18 иргэн орсон. Тус иргэдэд төвийн нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч нар нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.  Түр хоноглох байранд үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг  үзүүлсэн. Тайлант өдрүүдэд нийт 2520 /давхардсан тоогоор/ иргэнд халуун хоол цайгаар үйлчилсэн. Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийн ариун цэвэрт анхаарч өдөр бүр халуун усанд оруулах, бохир хувцсыг солих, угаалгах, цагаан хэрэглэл, бүтээлэг, дэрний уут зэргийг угаах үйлчилгээг тогтмол үзүүлдэг.  Төвөөс үйлчилгээ авч буй түр хоноглогч 43 иргэнд төвийн эмч цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, уулзалт  зохион байгууллаа.

Зорилтот бүлгийн иргэд түр хоноглох байрны дотоод журамд заасан үйлчлүүлэгчийн хүлээх үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн тохиолдол 3 байна. Тус иргэдийг түр хоноглох байрны дотоод журмын 7.1.2-д заасны дагуу арга хэмжээ авсан.

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өрөөнүүдэд үзлэг хийж мэс хураан авч аюулгүй байдлыг хангуулсан.

Төвийн эмчийн хяналтанд 102, сүрьеэгийн эмчийн хяналтанд 1 иргэн үргэлжлэх шатны эмчилгээнд хамрагдаж байна.

Өдөр тутмын үзлэгийг 328 иргэнд, шарх цэгцлэлт 114, эм олголт 113, эмчилгээ хийсэн 144 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.

Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээлэлүүдийг тухай бүр өгсөн. Эрүүл мэндийн даатгалжуулалтанд 2 иргэн хамрагдсан.

Аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2 удаа өгч, хоолны дээж авалтыг 14, дээж устгалыг 14, хяналтыг 12 удаа тус тус хийсэн. Энэ хугацаанд хоолны амт чанарын талаар талархал 7 байна. Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөний үйлчилгээг 13 иргэнд үзүүллээ.

Байранд шинээр орсон 18 иргэд вакцинд бүрэн хамрагдсан. Хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулан, хөнжил гудас салхинд тавих, өрөөний агаар сэлгэлтийг цаг тутамд 15-20 минут хийж маскийг тогтмол хэрэглүүлж хэвшсэн. Халдваргүйжүүлэлтийг 1,3,5 дахь өдрүүдэд тогтмол хийсэн, гадна нойлд 6 удаа ариутгал хийсэн.