Төвийн түр хоноглох байранд 514 /давхардсан тоогоор/ иргэнийг хоноглуулан бүртгэлжүүлж, төрөл бүрийн үйлчилгээнд хамруулаад байна. Тус иргэдэд төвийн нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч нар нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.

Түр хоноглох байранд үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг  үзүүлсэн. Тайлант өдрүүдэд нийт 2016 /давхардсан тоогоор/ иргэнд халуун хоол цайгаар үйлчилсэн.

2021 оны 07 дугаар сарын 02-нд төвд байрлаж буй 40 иргэн, 9 ажилтныг “Гурван Цүүр” өрхийн эмнэлэгтэй хамтран шинжилгээнд хамруулхад ажилтнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан ба хариу эерэг 10 гарч эдгээр иргэдийг тусгаарлалтанд оруулж тухайн өдрөөс эмчилгээнд хамруулж эхэллээ. 10 эерэг тохиолдлын 2 тохиолдол нь 2 дахь шинжилгээгээр батлагдсан. Шинжилгээний хариу эерэг гарсан 10, шинжилгээ сөрөг сэжиг бүхий 1 иргэнийг тусгаарлаж, эмийн эмчилгээнд хамруулж байна. Хяналтанд нийт 15 иргэн байгаагаас 6 иргэнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Флюр харалтанд 9 иргэн хамруулж эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Одоогоор 7 иргэн, сэжиг бүхий 2 иргэн урьдчилан сэргийлэх эмэн эмчилгээнд хамрагдаж байна.

Төвийн архивт хадгалагдаж буй хадгалах хугацаа дууссан баримтуудыг устгуулах талаар Нийслэлийн Архивын газраас аргазүйн зөвлөгөө авч Устгах хэргийн акт үйлдэн хянууллаа. 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Архивын газрын мэргэжилтэн Ё.Оюунцэцэг тус төвд ажиллаж устгах баримтын акт болон баримтуудыг үзэж заавар зөвлөгөө өглөө. 2003-2019 оны нийт 290 орчим түр хадгалах баримтыг устгахаар акт үйлдсэн бөгөөд ББНАЗКомиссоос дээрх акт батлагдвал байгууллага дээр баримтуудыг устгана.

Мөн иргэдийг бичиг баримтжуулах, зөрчилгүй болгох зорилгоор Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороотой хамтран орон гэргүй иргэд ихээр төвлөрдөг зах, хогийн цэгүүдэд ажиллаж 7 иргэний шилжүүлэг хийлгэх, 3 иргэний регистр тодруулах ажил хийж гүйцэтгэлээ.