Төвд байрлаж буй 24 иргэн, 4 ажилтныг ковид-19 шинжилгээнд хамруулахад ажилтнуудын шинжилгээний хариу  сөрөг, үйлчлүүлэгч иргэдийн хариу эерэг 11 гарч эдгээр иргэдийг тусгаарлалтанд оруулж тухайн өдрөөс эмчилгээнд хамруулж эхэллээ. Голомтын халдваргүйжүүлэлтийг “Улаанбаатар ХХК”-тай хамтран оффиссын өрөөнүүд, иргэдийн байрлаж буй өрөө хоолны заал, 1 болон гадна ОО-д клорсепт-17 халдваргүйжүүлэх бодис 0,06%-н уусмалаар 1м2 талбайд зарцуулагдахаар тооцуулан хийлгүүлсэн. Халдваргүйжүүлэлт хийснээс 1 цаг 30 минутын дараа халдваргүйжүүлэлтийн дараах цэвэрлэгээг бүрэн хийсэн.