Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон Нийслэлийн Нийгмийн халамжийн төвийн дарга Б.Мөнхбаяр нарын санаачлагаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр болон хорооны гишүүд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа.Төвийн зүгээс
- Эмзэг бүлгийн гэр оронгүй иргэдийн талаарх салбарын судалгаа мэдээлэл
- Тусгай төвийн үйл ажиллагаа болон ололт, амжилт
- Ковид-19 цар тахлын цаг үед хэрхэн ажиллаж буй талаар
- Төвийн үйл ажиллагаанд одоогийн нөхцөлд тулгамдаж буй хүндрэлүүд зэрэг асуудлаар танилцуулга хийж албаны төлөөллүүдтэй нээлттэй ярилцлага зохион байгууллаа.
Цаашид тулгамдаж буй асуудлыг шийдэх гарц шийдлийн талаар албаны төлөөлөл аргазүйн зөвлөмж өгч, хамтарч ажиллахаа илэрхийллээ.







