Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр нарын санаачлагаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр болон хорооны гишүүд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж санал бодлоо солилцлоо.
Төсвийн зарцуулалтын 8 дугаар сарын мэдээ хүргүүлсэн. Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай нийслэлийн өмч эзэмшүүлэх гэрээ шинэчлэв.
Төвийн түр хоноглох байранд 532 /давхардсан тоогоор/ иргэнийг хоноглуулан, бүртгэлжүүлж, төрөл бүрийн үйлчилгээнд хамруулаад байна. Түүнчлэн бүлгийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж дэлгэрэнгүй бүртгэл судалгаа авсан.
Түр хоноглох байранд үйлчлүүлж буй иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг үзүүлж нийт 1743 /давхардсан тоогоор/ иргэн хамрагдсан байна.
Төвийн эмчийн хяналтанд 69, сүрьеэгийн эмчийн хяналтанд 1 үргэлжлэх шатны эмчилгээг хийгдэж байна.
Өдөр тутмын үзлэгийг 132, шарх цэгцлэлт 9, эм олголт 36, эмчилгээ хийсэн 49, халуун хэмжилтийг тогтмол хийж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.
Төвд байрлаж буй иргэдийн өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээлэлүүдийг тухай бүр өгсөн.
Шинээр байрласан 13 иргэнээс 7 иргэнийг түргэвчилсэн шинжилгээ, ачлагаар 6 иргэн ирснийг ПГУ шинжилгээнд хамруулхад эерэг хариу 1, сөрөг 12 гарсныг тусгаарлан шинж тэмдгийн эмчилгээ хийгдэж байгаа. Ш.Эрхэмбаярыг /эерэг/ төвийн эмчийн хяналтанд 1 хоног эмчилж байгаад 2021.09.15-нд Энэрэл эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн. Одоогоор ковидын эмчилгээ болон төвийн эмчийн хяналтанд 5 иргэн эмчлэгдэж байна.
Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөнд сэтгэл зүйн хямрал, сэтгэл гутрал, дотоод сэтгэлээ уудлах, мэдрэмжээ гадагшлуулах гэсэн сэтгэл зүйн асуудалтай 7 иргэн хамрагдлаа.
2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн арга хэмжээгээр 6 иргэн хүргэн ирж түр хоноглох байранд байрлууллаа.











