Төвийн түр хоноглох байранд  972 /давхардсан тоогоор/  иргэнийг хоноглуулан, бүртгэлжүүлж, үйлчлүүлэгч иргэдэд нийгмийн халамжийн олон талт үйлчилгээг үзүүлж байна.
Түр хоноглох байранд үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 1682 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна.

Төвийн эмчийн хяналтанд 71, сүрьеэгийн эмчийн хяналтанд 1 /Чулуунсүх/ үргэлжлэх шатны эмчилгээг хийгдэж байна.

Өдөр тутмын үзлэгийг 238 иргэнд, шарх цэгцлэлт 26, эм олголт 54, эмчилгээ хийсэн 71 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.

Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээлэлүүдийг тухай бүр өгсөн.

Сэтгэл зүйн ганцаардах, сэтгэлийн зовнил, уур бухимдал, харилцааны асуудлаар 7 иргэнд ганцаарчилсан зөвлөгөөний үйлчилгээ үзүүллээ. Иргэдээс 16 өргөдөл хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. 2021 оны 3 дугаар улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг холбогдох газарт хүргүүлэв. Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтыг үндэслэн хадгалах хугацаа дууссан, түүх эрдэм шинжилгээний болон практик ач холбогдолгүй болсон хэргийг устгахаар ялгасан 48 хэргийн 389 хадгаламжийн нэгж бүхий устгалын акт үйлдэн Нийслэлийн Архивын газрын мэргэжилтнээр хянуулан ББНШАЗКомиссын хурлаар ороход бэлтгэж данс бүртгэл үйлдэв.