Төвийн даргын баталсан удирдамж, 2021 онд Дотоод хяналт хийх төлөвлөгөөний дагуу үйлчлүүлэгч иргэдийн байрлаж буй өрөөнүүд, гэрт 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дотоод хяналтын баг хяналт хийлээ.
Өрөө, гэрүүдийг тусгай хуваарь гарган үйлчлэгч болон үйлчлүүлэгч иргэд өөрсдөө цэвэрлэж байгаа бөгөөд 7 хоногт 2 удаа их цэвэрлэгээ хийж хэвшсэн байна.
Мөн хоолны заал, гадна талбайн цэвэрлэгээ, 1 дүгээр давхрын ариун цэврийн өрөө, коридорийг цэвэрлэх хуваарийн дагуу цэвэрлэж байгаа бөгөөд 7 хоногт 2 удаа ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна.
Халдваргүйжүүлэтийг тусгай багаж хэрэгсэл /автомаксаар/-ээр үйлчлэгч гардан хийж байгаа бөгөөд зориулалтын бодисыг зохих тунгаар найруулан ариутгаж байна. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийснээс 1 цагийн дараа цэвэрлэгээ хийдэг байна.
Төвийн даргын 2021 оны А/05 дугаартай тушаалаар Ажлын тусгай горим гарган эрсдлийн үед хэрхэн ажиллах чиг үүргийг баталсан байна.
Төвийн нөхцөл байдлаас шалтгаалан гадна модон бие засах газар ашиглаж байгаа бөгөөд гипохлоридфосфат, жавелион болон бусад ариутгалын бодис бүхий уусмалаар 7 хоногт 3 удаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж тусгай тэмдэглэл хөтөлж иржээ.
Иргэдэд 1 удаагийн болон даавуун амны хаалтыг тараан өгч хэрхэн зөв зүүх тухай болон солих хугацааны талаар сургалт, зөвлөгөөг өгч ажиллажээ.
Мэргэжлийн байгууллагад хүсэлт гарган 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 4 удаа Голомтын ариутгалыг заавар журмын дагуу хийж гүйцэтгэжээ.
Дэлхий нийтийг хамраад байгаа ковид-19 цар тахлын энэ үед тус төвөөр үйлчлүүлж буй 24 иргэнээс халдвар илэрч 8 иргэнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 16 иргэнийг холбогдох газраас заавар, зөвлөгөө авч төвийн эмчийн хяналтанд эмчлүүлжээ.
Төвөөр үйлчлүүлж буй иргэдийг цар тахлын эсрэг вакцины 1,2,3 дугаар тунд хамруулж байгаа бөгөөд мэдээллийг тогтмол өгч ажиллажээ. 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 193 иргэнийг вакцинд хамруулжээ.
Цар тахлын дэгдэлтийн энэ үед иргэд олноор байрлаж гаднаас хүн хүлээж авах болон төвөөс гаргах зэрэг нь халдвар, хамгааллын дэглэм зөрчих эрсдэлтэй байгаа тул иргэдээс шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд орон гэргүй, орлогогүй иргэдэд дээрх асуудал нь хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Төвийн өрөөнүүдэд 7 хоног бүр үзлэг хийж цэвэрлэгээ үйлчилгээ хийх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах талаар зөвлөмж өгч ажиллажээ.
Төвийн ажилтнуудын 60% нь ковид-19 халдвар авсан байна. Ажилтнууд 100% дархлаажуулалтанд хамрагдсан байна.
Ажилтнуудыг өглөө ажилдаа ирэх бүрт халуун хэмжиж, тэмдэглэл хөтөлж хэвшсэн байна. Ажилтнуудад амны хаалт, бээлий, гар ариутгагч, хамгаалах 1 удаагийн хувцас олгож байна.
Дүгнэлт:
-Хүйтний улиралд үйлчлүүлэгч иргэдийн тоо өсч ажлын ачаалал нэмэгдэх тул халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримтлан болзошгүй эрсдлээс сэргийлэн ажиллах










