Төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж байгаа ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдлыг үнэлэн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах шаардлагатай иргэдийн материал бүрдүүлэн ажиллаж,  5  иргэний хаягийн дагуу хүсэлтийг холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгч, захирамж гаргуулахаар ажиллаж байна.

Үйлчлүүлэгч иргэдийн гэр бүлийн мэдээллийг цуглуулж, 5 иргэний ар гэртэй уулзалт зохион байгуулж, 2 иргэнийг гэр бүлд нь хүлээлгэн өгч, бие даасан амьдралд шилжүүллээ.

Түр хоноглох байранд үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 1689 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна.

Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийн ариун цэвэрт анхаарч өдөр бүр халуун усанд оруулах, бохир хувцасыг солих, угаалгах, цагаан хэрэглэл, бүтээлэг, дэрний уут зэргийг угаах үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Тайлант өдрүүдэд нийт 102 иргэнд халуун усанд орох үйлчилгээг үзүүлж, дөрвөн удаагийн угаалтаар 54 ширхэг цагаан хэрэглэл угаасан байна.

“Гэгээн өглөө” уулзалтыг 10 удаа зохион байгуулж, төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй 307 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулан өглөөний дасгал хийж, өдөр бүрийн цаг үеийн мэдээ, корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажилласан.

Төвийн эмчийн хяналтанд 76, өдөр тутмын үзлэгийг 364 иргэнд, шарх цэгцлэлт 58, эм олголт 84, эмчилгээ хийсэн 97 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.

Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээлэлүүдийг тухай бүр өгсөн. /5удаа 105 иргэнд/ иргэнд-гарын ариун цэвэр угаах аргачлал, маск хэрхэн зөв зүүж хэрэглэх, ковидын тухай бүрийн мэдээлэл/ Хосын харилцааны асуудлаар 2 иргэн, сэтгэл гутрал, айдас , санаа зовинол гэсэн асуудлуудаар ганцаарчилсан зөвлөгөөний үйлчилээнд 8 иргэн, бүлгийн зөвлөгөөнд 6 иргэн хамрагдлаа.