2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зорилтот бүлгийн 16 иргэнд “Өөрийгөө танихуй” сэдэвт сэтгэл зүйн сургалтыг зохион байгууллаа. Өөрийгөө таньж, өөрийгөө өөрчлөх сэдлийг бий болгох, архины хамаарлын шалтгаан нөхцөл, сэтгэл зүйн асуудлаа тодорхойлох сэдвээр мэдээлэл өгч харилцан ярилцлаа.

Сургалтаар иргэд өөрийн амьдралдаа дүгнэлт хийж, өөрт тулгарч буй сэтгэл зүйн асуудлаа тодорхойлон өөрт нь мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудын дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэдгийн ухаарч ойлгосон,  өөрчлөгдсөн амьдралаар амьдрах боломж байгааг ойлгосон ач холбогдол бүхий сургалт болж өнгөрлөө.