Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт төвд байрлаж буй иргэдээс шаардлагатай 31 иргэнийг хамрууллаа. /Үзлэгт нийт давхардсан тоогоор 214/
Үзлэгийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран дотор, мэдрэл сэтгэц, гэмтэл мэс засал, сүрьеэ, ЭХО, ЭКГ, ДОХ серологийн шинжилгээ хийсэн.
Цаашид шинжилгээ үзлэгийн дүгнэлтийг нэгтгэн шаардлагатай иргэдийг дараагийн шатлалын эмнэлэг болон эмчид үзүүлэн эмчилгээнд хамруулна.























