Төвийн өргөтгөлийн барилгын ажлын тендер шалгаруулалт зарлагдсан.
Өөрийн хүсэлтээр 1 ажилтан ажлаас чөлөөлөгдөв.
А/837 дугаар захирамжийн хүрээнд сул орон тоон дээр 2 ажилтан, нэмэлтээр 3 ажилтан тус шинээр ажилд орсон.
Төвийн аргазүйч байгууллагын ажилтан албан хаагчдад 2 удаа аргазүйн заавар зөвлөгөө өгч ажилласан.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/837 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвөөс ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж төвийн байр, гэрүүдэд зохион байгуулалт хийж нэгдсэн арга хэмжээгээр хүргэгдэн ирэх иргэдийн байрлах нөхцлийг бүрдүүлж мөн үзлэг шинжилгээ авах өрөө, тасалгаа тусгаарлах өрөөг бэлдэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж бэлэн байдлыг ханган ажиллав.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчид, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Энэрэл эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Гурванцүүр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хамтран ажиллалаа.
2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өглөөний 09 цагаас эхлэн дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдээс нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч буй иргэдийг түр хоноглох байранд хүргэн ирж түргэвчилсэн шинжилгээг хүргэгдэн ирсэн 141 иргэнээс авахад 1 иргэний шинжилгээний хариу эерэг, 140 иргэний хариу сөрөг гарлаа. Бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр 2021 оны 1 дүгээр улирлын Тогтоол шийдвэр, Захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг холбогдох газарт хүргүүлж monitoring.ub.gov.mn сайтад байрлуулсан.
Төвийн түр хоноглох байранд 865 /давхардсан тоогоор/ иргэнийг хоноглуулан бүртгэлжүүлж, төрөл бүрийн үйлчилгээнд хамруулаад байна. Байранд шинээр 100 иргэн орсон. Тус иргэдэд төвийн нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч нар нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай үйлчилгээнд хамруулан ажиллаж байна. Түр хоноглох байранд үйлчлүүлж буй иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг үзүүлсэн. Тайлант өдрүүдэд нийт 2130 /давхардсан тоогоор/ иргэнд халуун хоол цайгаар үйлчилсэн.
Үйлчлүүлэгч иргэдийн гэр бүлийн мэдээллийг цуглуулж, 3 иргэний ар гэртэй уулзалт зохион байгуулж, 1 иргэнийг гэр бүлд нь хүлээлгэн өгч, бие даасан амьдралд шилжүүллээ. Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийн ариун цэвэрт анхаарч өдөр бүр халуун усанд оруулах, бохир хувцасыг солих, угаалгах, цагаан хэрэглэл, бүтээлэг, дэрний уут зэргийг угаах үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Тайлант өдрүүдэд нийт 110 иргэнд халуун усанд орох үйлчилгээг үзүүлж, дөрвөн удаагийн угаалтаар 54 ширхэг цагаан хэрэглэл угаасан байна.
“Гэгээн өглөө” уулзалтыг 10 удаа зохион байгуулж, төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй 626 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулан өглөөний дасгал, өдөр бүрийн цаг үеийн мэдээ, ковид19 вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажилласан.
Төвөөс үйлчилгээ авч буй түр хоноглогч иргэдэд төвийн албан хаагчид 2 удаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, уулзалт зохион байгууллаа.
2021 оны 11 сарын 10-ны өдөр Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын хамт олон тус төвийн номын санд уран зохиол, түүхийн 60 ширхэг ном, хувь хүний хөгжлийн 50 ширхэг ном, шүлэг, яруу найргийн 26 ширхэг ном нийт 136 ширхэг ном хандивлалаа.
“Өөрийгөө танихуй” сэтгэл зүйн сургалтанд 16 иргэн хамрагдлаа. Өнгөрсөн 14 хоногт 2 иргэн туслах болон үйлчлэгчээр тогтвортой ажлын байранд зуучлагдсан байна.
Иргэдийн бие засах газрыг төвийн шугамтай холбогдсон бие засах газар болгож шинэчлэх ажлын хүрээнд гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулах ажил хийгдэж байна.
Төвийн эмчийн хяналтанд 119, өдөр тутмын үзлэгийг 412 иргэнд, шарх цэгцлэлт 86, эм олголт 124, эмчилгээ хийсэн 131 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.
Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээлэлүүдийг тухай бүр өгсөн. /5удаа 218 иргэнд д.т/ иргэнд- ковидын цаг үеийн мэдээлэл/
Витаминжуулалтанд 32 иргэнийг хамруулсан. 103-н дуудлага 1 удаа өгөгдсөн.
Болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв болон Энэрэл эмнэлгийн 2 багтай хамтран илрүүлэг үзлэг шинжилгээг хийж, шинээр 141, төвд байрлаж буй үзлэгт хамрагдах шаардлагатай 31 иргэн, нийт 172 иргэн хамрагдав.Үүнээс:
дотрын эмчийн үзлэгт 172,мэдрэл сэтгэцийн эмчийн үзлэгт 170, гэмтэл мэс заслын эмчийн үзлэгт 89, ЭХО 164, зүрхний цахилгаан бичлэг 168, сүрьеэгийн эмчийн үзлэгт 172, рентгэн зураг авхуулсан 172, өөрчлөлттэй 7 буюу цэрний шинжилгээ давтан авах шаардлагагүй 4 /өмнө нь сүрьеэгээр өвдөж байсан/, өөрчлөлттэй цэрэнд ХНТ шинжилгээ авсан 3 байна. ДОХ серологийн шинжилгээнд 172, ковидын түргэвчилсэн шинжилгээнд 172 иргэн бүрэн хамрагдсан.
Сэтгэл зүйн байдлыг тандах зорилгоор 6 , мэдрэмжээ гадагшлуулж тайвшруулах 4, төлөвлөгөөт ганцаарчилсан зөвлөгөөнд 2 иргэнд тус тус ганцаарчилсан зөвлөгөөний үйлчилгээ үзүүллээ.
Аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2 удаа, хоолны дээж авалтыг 14, дээж устгалыг 14, хяналтыг 12, хоолны амт чанарын талаар санал 6 байна.
Иргэдийг 3-4 ээлжээр болон өрөө, гэрт нь хоолонд оруулж, тусгаарлалтанд байгаа иргэдийн хоолыг гэрээр нь өгч байгаа.
Хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулан, хөнжил гудас салхинд тавих, өрөөний агаар сэлгэлтийг цаг тутамд 15-20 минут хийж маскийг тогтмол хэрэглүүлж хэвшсэн. Халдваргүйжүүлэлтийг 1,3.5 дахь өдрүүдэд тогтмол хийж, өрөө тасалгаанд 6 , гадна нойлд 2 удаа хийсэн.
Шинээр байрлах иргэдийн халдвар хамгааллыг сахиулах үүднээс №2,3 гэрүүдийг тусгаарлах гэр болгон бэлдэж, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хийж, байрлуулж байна.
Шинээр орсон 146 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан тусгаарлав.Гадна 10 гэрт тусгаарлалтын зоо үүсгэн шинэ иргэдийг байрлуулав.
Нийт иргэдэд ганга өвсний хандыг эмчилгээний журмаар өдөр бүр 15 цагт тогтмол өгч байна.
Улирлын ариутгалыг “Болор ариусгал” ХХКомпаниар иргэдийн байрлаж буй өрөөнд болон гадна гэрүүд, ОО-д клорсепт-17 халдваргүйжүүлэх бодис 0,06%-н уусмалаар 1м2 талбайд зарцуулагдахаар тооцуулан хийлгүүлсэн.




















