Төвд байрлаж буй иргэдэд дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тохиолдуулан Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/ хүмүүст хэрхэн халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх улс орнуудын мэдээлэл, тоон баримтууд,өвчний шинж тэмдэг, хэн өвчилж болох, халдварлах зам, хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл өглөө. Энэ сургалтаар дархлаа сэргээх цэгэн иллэг хэрхэн хийх талаар мэдээллийг мөн хүргэсэн.
Сургалтанд хамрагдсан иргэдэд амны хаалт, витамин олголоо.







