2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооноос зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр төвийн үйлчлүүлэгч 6 иргэн, 1 албан хаагч сургалтад хамрагдлаа. Тус сургалтын хүрээнд Ковид 19 өвчний үед 2021 онд СХД-ийн 6 дугаар хорооны ойр орчмоор гэмт хэргийн гаралт багассан мөн 2022 онд хөл хорио суларч байгаатай холбогдуулан гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа иймээс нийт иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн байгуулагууд хамтарч ажиллах санал хүргүүлсэн.
Тайлант хугацаанд төвийн түр хоноглох байранд 1535 /давхардсан тоогоор/ иргэнийг хоноглуулан бүртгэлжүүлж, төрөл бүрийн үйлчилгээнд хамруулаад байна. Тус иргэдэд төвийн нийгмийн ажилтан, эмч, сэтгэлзүйч нар нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.
Төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж байгаа ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдлыг үнэлэн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах шаардлагатай 3 иргэний материал бүрдүүлэн, ажиллаж байна.
Түр хоноглох байранд үйлчлүүлж буй иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 4191 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна.
Төвийн эмчийн хяналтанд 196, өдөр тутмын үзлэгийг 642 /д.т/ иргэнд, шарх цэгцлэлт 159, эм олголт 206, эмчилгээ хийсэн 119 иргэнд хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.
Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээлэлүүдийг тухай бүр өгсөн.
Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэцийн асуудал дахь зөрчилдөөнийг шийдвэрлэх болон өөрийгөө олох, ойлгоход туслах, нөөц боломжийг илрүүлэх зорилгоор нийт 8 иргэнд 14 удаагийн давтамжит сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
Сонгинохайрхан дүүрэг дэх 2 дугаар хэлтсээс зорилтот бүлгийн 7 иргэнийг төвд байрлуулахаар авч ирсэн. Тус иргэдийн 4 нь гэр оронтой тул буцан үлдсэн 3 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, тусгаарлах гэрт байрлуулсан.
Иргэдээс 22 өргөдөл хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. 1 иргэний регистрийн дугаар тодорхойгүй тул програмд нэгтгээгүй. Веб сайтад Ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн тухай болон 2022 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө байрлуулсан.
Аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2 удаа, хоолны дээж авалтыг 13, дээж устгалыг 14, хяналтыг 10, хоолны амт чанарын талаар санал 4 байна. /Хүсэлт 2 /
Иргэдийг 3-5 ээлжээр хоолонд оруулж, тусгаарлалтанд байгаа иргэдийн хоолыг гэрээр нь өгч байгаа.
Голомтын халдваргүйжүүлэлтийг 1 удаа оффиссын өрөөнүүд, хоолны заал, гал тогоо 2 давхрын болон гадна ОО-д клорсепт-17 халдваргүйжүүлэх бодис 0,06%-н уусмалаар 1м2 талбайд зарцуулагдахаар тооцуулан хийлгүүлсэн. Халдваргүйжүүлэлт хийснээс 1 цаг 30 минутын дараа халдваргүйжүүлэлтийн дараах цэвэрлэгээг бүрэн хийсэн.















