Тайлант хугацаанд төвийн түр хоноглох байранд 1372 /давхардсан тоогоор/ иргэнийг хоноглуулан бүртгэлжүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулаад байна. Тус иргэдэд төвийн нийгмийн ажилтан, эмч, сэтгэлзүйч нар нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.
Түр хоноглох байранд үйлчлүүлж буй иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 3991 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна.
Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийн ариун цэвэрт анхаарч өдөр бүр халуун усанд оруулах, бохир хувцасыг солих, угаалгах, цагаан хэрэглэл, бүтээлэг, дэрний уут зэргийг угаах үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Тайлант өдрүүдэд нийт 158 иргэнд халуун усанд орох үйлчилгээг үзүүлж, 4 удаагийн угаалтаар 95 ширхэг цагаан хэрэглэл угаасан байна.
Бичиг баримтын зөрчилтэй, хаяггүй 1 иргэнийг хаягжуулж мөн 5 иргэнийг цахим үнэмлэхтэй болголоо.
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг олноор цугларуулахгүйн тулд гэр болон өрөөгөөр орж “Гэгээн өглөө” уулзалтыг 10 удаа зохион байгуулж, төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй 860 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулан өдөр бүрийн цаг үеийн мэдээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажилласан.
Тайлант хугацаанд үйлчлүүлэгч иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Харилцааны зөв дадал-1” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд үйлчлүүлэгч 29 иргэн хамрагдсан. Сургалтын хүрээнд нийт оролцогчид зөв харилцаа үүсгэх дасгал хийж мөн түүнчлэн эргэн тойрондоо тогтмол талархал илэрхийлэхийн ач тусын талаар хэлэлцсэн.
Төвийн эмчийн хяналтанд 158 иргэн байгаагаас, өдөр тутмын үзлэгийг 374, шарх цэгцлэлт 103, эм олголт 98, эмчилгээ хийсэн 106 иргэнд тус эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн.
Үйлчлүүлэгч иргэдийн өрөө, гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгч, Ковид-19 цар тахлын цаг үеийн мэдээлэлүүдийг 1 удаа 102 иргэнд өгсөн. Төвөөр үйлчлүүлэгч 1 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Төвөөр үйлчлүүлэгч иргэдийн сэтгэцийн асуудал дахь зөрчилдөөнийг шийдвэрлэх болон өөрийгөө олох, ойлгоход туслах, нөөц боломжийг илрүүлэх зорилгоор нийт 15 иргэнд 24 /давхардсан тоогоор/ сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн.
Төвийн сэтгэл зүйчид хамтран 15 үйлчлүүлэгч иргэний архины хамаарлын төвшин болон темперамент буюу авир араншинг тодорхойлсон. Ингэснээр бид иргэдийн сэтгэл зүйн хувийн хэрэг бүрдүүлэх, харилцах, ажиллах арга барилаа сонгох боломжуудыг бүрдүүлсэн.
Сэтгэл хөдлөлөө хянах чадвар сул, бусадтай харилцааны зөрчил үүсгэсэн 2 иргэнд бүлчингийн чангарлыг суллах итгүүллийн засал хийж, сэтгэл хөөрөх үйл явцыг бууруулж, тайван байх боломжийг нэмэгдүүлэн ажилласан.
7 хоногийн хугацаанд 3 үйлчлүүлэгч иргэн түр хоноглох байрны дотоод журмын 7.1, 7.2-д заасан үйлчлүүлэгчийн хүлээх үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн. Сахилгын зөвлөгөөнд нийт 6 үйлчлүүлэгч иргэн хамрагдаж, түр хоноглох байрны дотоод журамтай танилцсан. Түр хоноглох байрны дотоод журмын 8.1.1-д заасны дагуу зөрчил гаргасан 3 иргэнд сануулах арга хэмжээ авч, баталгаа бичүүлсэн.
2021 оны 1 сард илрүүлэг арга хэмжээгээр төвд хүргэгдэн ирсэн иргэд 2 сар гаруй хугацаанд байрлаж, төвийн үйлчилгээнд тогтвортой хамрагдсан. Тэдний гол хэрэгцээ нь архи согтууруулах ундааны хамаарлаас гарах мөн хөдөлмөрлөж, өөрийн гэсэн тогтмол орлоготой болж бие даасан амьдралд шилжих юм. Ковид19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр зөвхөн төвөөс явж байрлаж хийх ажилд цөөн тооны буюу 13 иргэнийг оны өмнө зуучлан ажилласан.
Аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2 удаа, хоолны дээж авалтыг 13, дээж устгалыг 14, хяналтыг 10, хоолны амт чанарын талаар санал 9 байна. Үйлчлүүлэгч иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу иргэдтэй уулзан хоол хийх үйл ажиллагаатай танилцуулан мэдээлэл өгсөн.
Иргэдийг 3-5 ээлжээр хоолонд оруулж, тусгаарлалтанд байгаа иргэдийн хоолыг гэрээр нь өгч байна.
Хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулан, хөнжил гудас салхинд тавих, өрөөний агаар сэлгэлтийг цаг тутамд 15-20 минут хийж маскийг тогтмол хэрэглүүлж хэвшсэн. 7 хоногийн 3 өдөр халдваргүйжүүлэлт тогтмол хийж ажиллаж байна.
Шинээр байрлах иргэдийн халдвар хамгааллыг сахиулах үүднээс тусгаарлах гэрүүдийг бэлдэж, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг 3 удаа хийж, байрлуулж байна. Шинээр орсон иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан тусгаарласан.
Голомтын халдваргүйжүүлэлтийг 1 удаа өрөө тасалгаа, хоолны заал, гал тогоо 2 давхрын болон гадна ОО-д клорсепт-17 халдваргүйжүүлэх бодис 0,06%-н уусмалаар 1м2 талбайд зарцуулагдахаар тооцуулан хийлгүүлсэн. Халдваргүйжүүлэлт хийснээс 1 цаг 30 минутын дараа халдваргүйжүүлэлтийн дараах цэвэрлэгээг бүрэн хийсэн.





















