2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, дэслэгч Ч.Төрбанди гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгуулж 36 иргэн хамрагдлаа. Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл хүргэсэн.
© 2025 Нийгмийн Хамгааллын Тусгай Төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.





