Нарийн мэргэжлийн эмч нарын II улирлын үзлэгийг Энэрэл эмнэлгийн эмч нартай хамтран зохион байгууллаа. Үүнд:
- Доторын эмчийн үзлэгт 77 иргэн хамрагдсанаас зүрхийг гэмтээсэн артерийн даралт ихсэх өвчинтэй 18, гуурсан хоолойн өвөрмөц бус архаг үрэвсэл 4, өвдөгний үений артроз 1, зүрхний дутагдал 2, ходоодны өнгөц архаг үрэвсэл 2, тархины судасны өвнүүдийн үлдэцтэй 1, элэгний архаг үрэвсэл 1, шээс ялгаруулах тогтолцооны бусад өвчин 2, нойр булчирхайн архаг үрэвсэл 1, цөсний хүүдийн үрэвсэл 1, цэрний шинжилгээ өгөх шаардлагатай 1
- Сэтгэц мэдрэлийн эмчийн үзлэгт 62 иргэн хамрагдсанаас тархины судасны хатууралтай 13, бугалганы түвшин дэх дунд мэдрэлийн гэмтэл 2, мөрний няцарсан гэмтэл 1, бугалганы гэмтэл 1, архины шалтгаант сэтгэцийн эмгэг 26, тамхины шалтгаант сэтгэцийн зан үйлийн эмгэг 32, оюуны хомсдолын хурц хэлбэр 1, хөнгөн оюуны хомсдол 1, үений үрэвсэл 5, олон үений артроз 2, нурууны гэмтэл эмгэгшил 1, унаж татах өвчинтэй 10
- Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 8 эмэгтэй хамрагдсанаас үтрээний үрэвсэл 2, эсийн шинжилгээ өгөх 1, үтрээний наацын шинжилгээнд 2
- Гэмтэл мэс заслын эмчийн үзлэгт баруун атропын өөрчлөлттэй 1, липома 1, 2 хөлийн шилбэ хугарсан мэс заслын дараах байдалтай 1, ба.хөлийн дунд чөмөг ясны хугарал 1, зүүн шагайн зөөлөн эдийн гэмтэл 1, зүүн хөлийн дунд чөмөг ясны хугарал мэс дараах байдал 1, баруун гарын шууны түлэгдэлт 1, зүүн хөлийн I-IV хуруу ампутаци хийлгэсэн 1, баруун гарын I хуруу, 2 хөлийн I-V хуруу ампутациар авагдсан 1, паропроктит 1
- ЭХО-ны эмчийн үзлэгт элэгний өөхлөлт 21, элэгний архаг үрэвсэл 1, холецистит 3, панкретит 8, пиелонефрит 9, бөөрний уйланхай 1, цөсний хүүдийн ургацаг 1
- ЭКГ 76, шинжилгээнд 70
- Тухайн өдрийн үзлэгт давхардсан тоогоор 438 иргэн хамрагдан эмийн болон эмчийн зөвлөгөө мэдээлэл авлаа. Цаашид шинжилгээний хариу үзлэг зөвлөмжийн дагуу шаардлагатай иргэдийг дараагийн шатны эмчийн хяналт, эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх арга хэмжээ авч ажиллана.






