“Хотын иргэний жил”-ийн ажлын хүрээнд 2022 оны 6 сарын14-нд Нийгмийн хамгааллын тусгай төвөөс иргэдийг архидан согтуурахын хор уршиг, эрүүл мэндээрээ хохирч буй иргэдэд  шинэлэг контент нөлөөлийн ажил зохион байгуулах чиглэлээр “Архигүй эрүүл Монгол” агуулга бүхий нэртэй 9 минутын  контент  бүтээсэн.

Контентын агуулга зорилго нь: Өсвөр үеийнхэнд архины хор уршгийг таниулах болон архины хамааралтай иргэдийг согтууруулах ундаанаас татгалзуулж, эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход чиглэсэн бөгөөд энэхүү агуулага нь бүх насныханд зориулагдсан ялангуяа залуу, өсвөр  үеийнхэнд  согтууруулах ундааны хор уршгийг таниулах жигших, хэрэглээгээ хянах дохио өгөх, архины хамааралтай иргэдэд өөрийгөө мэдэх, ойлгоход чиглэсэн өргөн хүрээний  мэдээллээс бүрдэнэ.

Түүнчлэн энэхүү контент хэн нэгэн  хүний амьдралын  бодит түүх эсвэл  хувь хүний  нууцад үл халдан, зураасан зураг буюу харандаан зураг ашиглан үндсэн агуулгаа бүрэн илэрхийлсэн. Нөгөө талаас орчин үеийн залуусын  сонирхлыг татсан өнгө будаг, өгөгдлийг оруулаад  зогсохгүй, шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлд суурилсан нь ач холбогдол юм.