Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас санаачлан, Аддиктологийн төвийн хамтран хэрэгжүүлж буй “Итгэл” төслийн хүрээнд иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төслийн хүрээнд сэтгэл заслын 4С эмчилгээний хөтөлбөрт сайн дураараа хамрагдах хүсэлтэй   9 иргэнийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллалаа.

Үзлэгийг Энэрэл эмнэлгийн эмч нартай  хамтран дотор, сүрьеэ, мэс засал, хавдар, мэдрэл, гэмтэл, халдвартын эмч нарын үзлэг, нэмэлтээр рентгэн, ЭКГ, ЭХО, биохими, цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа,  шээс болон серологийн шинжилгээнүүд хийгдсэн. (эмчийн үзлэгт 63, шинжилгээнд 36 нийт давхардсан тоогоор 99)

  • Рентгэн шинжилгээнд хамрагдсан 9с баруун талын агааржилт буурсан, оройд плеврит наалдац сорвижилт өөрчлөлт ихтэй, баруун дээд талд голомт ихтэй 1, бронхит 5, баруун талын VI хавиргаар синус мохоо наалдац өөрчлөлт эсэхийг ЭХО-р яаралтай оношлуулах 2 талын угаар тод тодролтой голомтуудтай 1,хоёр талын оройгоор агааржилт буурсан 2 талын синус мохоо 1,эрүүл 1
  • Дотрын эмчийн үзлэгээр артерийн даралт ихтэй 3, бөөрний архаг үрэвсэлтэй 1
  • Сүрьеэгийн эмчийн үзлэгээр онош тодруулах 1