Манай төвөөр үйлчлүүлэгч 25-40 насны  25 үйлчлүүлэгч иргэд ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ  сургалтанд оролцлоо.

 

Сургалтыг Гэрлэх ёслолын ордонтой хамтран зохион байгуулж гэр бүлийн тухай хуулийн ойлголт, Гэр бүлийн тогтвортой харилцаа сургалтыг гэр бүл сургалтын арга зүйч М.Пүрэвсүрэн орж,  гэр бүл болох сайхан амьдралыг хамтдаа бий болгох, гэр бүлийн үнэ цэнэ хариуцлагыг ойлгуулсан сургалт боллоо.

 

Гэрлэх ёслолын ордон үүссэн түүх, үйл ажиллагааны танилцуулга, үзүүлдэг үйлчилгээ, хуримын ёслолын захиалга өгөх зааварчилгаа зэргийг ёслол үйлчилгээний менежер Б.Амгалан танилцуулж танин мэдэхүйн мэдээлэл өгөхөөс гадна 2 танхим, нэмэлт үйлчилгээний хэсгээр биечлэн явж танилцуулсан нь гэрлэх ёслолын ордонд орж үзээгүй залуучуудад их сонирхолтой байсан ба эргэж заавал орж гэрлэлтээ баталгаажуулна гэсэн зорилго тавьсан, сэтгэл нь сэргэсэн сайхан хамтын ажиллагаа боллоо.

 

Энэхүү сургалтанд оролцох залуучуудыг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос  дунд оврын автобусаар үйлчилж хамтран ажилласанд гүнээ талархаж байна.