Түр хоноглох байраар үйлчлүүлж буй иргэдийн дунд Монгол цэргийн баяр угтан спортын тэмцээнийг 2023 оны 3 сарын 16-ны өдөр сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн зааланд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд үйлчлүүлэгч иргэдийн 3 баг, албан хаагчдын 1 баг нийт 4 багийн 32 тамирчин оролцож, 2 төрлийн тэмцээнээр өрсөлдлөө.
Ерөнхий шүүгчээр нийгмийн ажилтан О.Насанбуян ажилласан. Спортын төрөл бүрд 2 байр шалгаруулж, 2 шилдэг тамирчин тодруулан, шилжин явах цом олгов.
Сагсан бөмбөгийн шилдэг тамирчин- Ц. Алтантөгс
Гар бөмбөгийн шилдэг тамирчин- Д.Пүрэвбаатар
Сагсан бөмбөгийн 1-р байр- Б.Цогзол багштай Ж.Бат-өлзий ахлагчтай багийн хамт олон
Сагсан бөмбөгийн 2-р байр- О.Насанбуян багштай С.Энхнасан ахлагчтай багийн хамт олон
Гар бөмбөгийн 1-р байр – Б.Чинбат ахлагчтай ажилтан, албан хаагчдын багийн хамт олон
Гар бөмбөгийн 2-р байр – О.Насанбуян багштай С.Энхнасан ахлагчтай багийн хамт олон шилжин явах цом авч, тус тус шалгарлаа.
Спортын тэмцээнд иргэд идэвхтэй, амжилттай оролцсон бөгөөд жил бүр Монгол цэргийн баяр угтан зохион байгуулах саналтай байна.
Хамтран ажиллаж, спорт заалаар тусалсан Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн удирдлага, хамт олонд талархлаа.






