Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр тушаалаар  баталсан 2023 онд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийн дагуу “Хаврын их цэвэрлэгээ 90 минут” цэвэрлэгээний ажилд төвийн албан хаагчид, үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөлтэй хамтран оролцлоо.

Төвийн албан хаагчид, үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл хамтран 04 сарын 14-ний өдөр Сэргээн засах төвөөс зүүн тийш Ханхиллс хотхоны хашаа хүртэлх туул голын ай сав газрын дагуу цэвэрлэгээ хийж, нийт 10 гаруй шуудай хогийг төвлөрүүлэн хогний машин ачихад бэлтгэв.

Төвийн 12 ажилтан, 5 үйлчлүүлэгч иргэн нийт 17 хүн Цэвэрлэгээний ажилд оролцлоо.