Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн бодлогын хэлтэсээс зохион байгуулсан “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нийгмийн салбарын нэгдсэн өдөрлөгт Нийгмийн хамгааллын тусгай төв 4 сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт, хөтөлбөрийн дагуу оролцлоо.

Тус өдөрлөгийн үеэр Нийгмийн хамгааллын тусгай төв Байгууллагын үйл ажилалгааг олон нийтэд танилцуулах, үйлчлүүлэгч иргэдийн оёж буй аяллын цүнхний худалдаа, сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөмж гэсэн гурван чиглэлээр иргэдэд хүрч ажиллав.

Энэ удаагийн 2 өдрийн өдөрлөгөөр төвийн 11 албан хаагч, 2 үйлчлүүлэгч иргэн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр ажиллаж нийт 225 иргэнд төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, 19  иргэнд сэтгэл зүйн зөвлөмж өгч, 3ш аяллын цүнх худалдан ажилласан байна.

Энэхүү 2 өдрийн өдөрлөгт оролцсоноор төвийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд илүү ойроос хүргэж ажилласан нь хамгийн том үр дүн байлаа.