Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар бүлгийн 34 дүгээр зүйлийн 34.2.1 дахь заалт, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 75 тоот тушаалыг тус тус үндэслэн гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг явуулах, томилгоогоор бүрэлдэхүүнийг сургаж, бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий гамшгаас хамгаалах штабыг байгуулан ажиллах үйл ажиллагааны хүрээнд төвд байрлаж буй иргэдэд газар хөдлөлт болон байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх яаралтай үед авах арга хэмжээний талаар сургалт зохион байгууллаа.
Зорилго: Газар хөдлөлийн гамшиг, мөрдөх дүрэм, дэлхийн газар хөдлөлийн идэвхитэй бүс, монгол орны газар хөдлөлийн бүс, онцгой байдлын албаны гаргасан зөвлөмж мэдээлэлийг хүргэх.
Үр дүн: Гамшгийн үед байр гэрээс хэрхэн аваар осолгүй гарах, аюулт үзэгдлийн үед авах арга хэмжээ, дохиолол мэдээлэлийн тухай зөвлөмж, цаг үеийн мэдээлэлийг өгсөн.






