Нийслэлийн ЗДТГ, Нийгмийн хамгааллын тусгай төвийн төлөөлөл бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
2022 онд: барилгын гадна, дотор өрлөг, шаврын ажил, пассад, дээвэр, цонхны ажил мөн гүний худаг гаргах, гадна талбайд хашаа барих зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд энэ онд гадна эрчим хүч татах ажил хийгдэж эхлээд байна.
Тус бүтээн байгуулалт нь 200-250 орон гэргүй иргэнийг хүлээн авах хүчин чадал бүхий сэтгэл зүйд суурилсан сургалт соёл, хүмүүжил, амьдрах арга ухаан, эрүүл-зөв амьдралын хэвшилд суралцуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжсэн цогцолбор төв байхаар төлөвлөгдсөн.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2023.05.18