Гэрээний хүрээнд орон гэргүй иргэдтэй ажиллаж буй байгууллагын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн ажил, сэтгэл зүйн чиглэлээр сурч буй оюутан суралцагчдын практик чадварыг хөгжүүлэх, дадлага, сайн дурын ажил хийхэд хоёр байгууллага дэмжиж хамтран ажиллана.🤝
Өнөөдөр Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимээс 3 оюутан Тусгай төв дээр 1 сарын хугацаатай дадлагын ажил гүйцэтгэхээр хүрэлцэн ирснээр хоёр байгууллагын төлөвлөгөөт ажил ийнхүү хэрэгжиж эхэлж байна.👏👏
Үүнээс гадна хоёр байгууллага 2023 оны турш “Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүл” төслийн гүйцэтгэл дээр нийгмийн дархлааг дэмжих контент, хэлэлцүүлэг, зөвлөмжүүдийг хамтран боловсруулж, олон нийтэд түгээж ажиллах юм.📖