Хүсэлт хүргүүлэх тухай
Манай төв нь өөрийн гэсэн орон гэргүй, орлого нь хязгаарлагдмал,
эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн гэр
оронгүй иргэдийг түр хоноглох байр, халуун хоол цайны үйлчилгээнд хамруулж,
эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь
туслан дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний
байгууллага юм.
Улсын баяр наадам, аялал жуулчлалын идэвхтэй улирал, үер усны
эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой манай байгууллага нь бүх
нийтийн амралтын өдрүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны
орц, хонгил, Туул, Сэлбэ голын эрэг орчимд байрлан хоноглож байж болзошгүй
гэр оронгүй тэнэмэл иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж түр хоноглох
байрны үйлчилгээнд хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна.
Жич: Ахлах нийгмийн ажилтан Б.Нандинцэцэгтэй 99066741 дугаарын
утсаар холбогдон мэдээлэл авна уу.
Prev
оёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд төвийн ажилтнуудын төлөөлөл Хүүхэд Залуучуудын Цогцолбор төвийн Од зуслангаар зочлон, үйл ажиллагаатай танилцлаа.🍀07 July 2023Next
“Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг шинжилгээ-”д хамруулсан тухай21 July 2023