Төвийн сэтгэлзүйч сургалтын хуваарийн дагуу төвөөр үйлчлүүлж буй иргэдэд  “ Яагаад хүн бүр өөрийнхөө амьдралыг хариуцдаг вэ? ” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар өөрийнхөө нөхцөлөөр амьдрах нь амьдралдаа эзэн болохоос эхэлдэг. Өөрийнхөө нөхцөлөөр амьдрах  гэдэг нь өөрийн  үнэт зүйл, зорилгод нийцсэн сонголтуудыг хийх явдал юм. Түүнчлэн  сонголтдоо  хэрхэн хариуцлагатай байх тухай онцолсон хичээл байлаа.