“Зорилтот хүн – Зорилтот өрх” арга хэмжээний хүрээнд төвд байрласан 52 иргэнд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажлын байранд өөрийгөө бэлдэх нь сэдэвт сургалт зохион байгуулав.

Сургалтын агуулгыг боловсруулахдаа НҮБ-аас гаргасан “Хөгжлийн төлөө хөдөлмөрлөх нь” илтгэлийг үндэслэл болгосон.

Сургалтын оролцогчдыг 2 багт хуваан ажил хөдөлмөр хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар багаар ажиллуулж, өрсөлдүүлсэн нь оролцогчдод илүү сонирхолтой байв.