Үйл ажиллагааг төвийн дарга Ш.Мөнхцэцэг, анхны дарга Д.Эрдэнэтунгалаг нар нээж, байгууллагын 20 жилийн ойн хүрээнд бүтээсэн түүхэн видео, өнгөрсөн хугацаанд үйлчлүүлэгч иргэдийн зүгээс нийгэм, байгаль орчны тэнцвэрт байдалд оруулсан хувь нэмэр бүхий төслүүдийг танилцууллаа.✍️
Арга хэмжээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва “Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүл” лекц уншиж, МУГЖ Ж.Уранчимэг, СТА П.Хатанбаатар, бяцхан дуучин Б.Бат-Энэрэл нар ухаарал, эрч хүч, урам зориг мэдрүүлсэн ая дуунуудаа өргөн барьлаа🎙
Монгол Улсын Их сургууль, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, ТББ-уудын төлөөлөл зэрэг олон байгууллагуудын мэндчилгээ, сэтгэлийн үгийг хүлээн авсан онцгой өдөр болж өнгөрлөө📚
“Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүл” урлаг соёлын арга хэмжээнд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Улаанбаатар театр – ын хамт олонд, ивээн тэтгэгч байгууллага Vitafit Group -ийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна.👏
20 жилийн ойн арга хэмжээг дэмжиж оролцсон нийт үйлчлүүлэгч иргэд, нийгмийн салбарын байгууллагууд, Нийгмийн хамгааллын тусгай төвийн үе үеийн ажилтан албан хаагчид, зохион байгуулалтанд хувь нэмрээ оруулж хамтран ажилласан ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуулийн нийгмийн ажлын ангийн оюутнууд та бүхэндээ баярлалаа.👏
Тусгай төвийн зүгээс зорилтот бүлгийн иргэдийг хүлээн авч байрлуулан, халуун хоол цай, бичиг баримтжуулалт, эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө засал, сургалт соёл хүмүүжил, ажлын байрны зуучлалын цогц үйлчилгээг үзүүлэн 20 дахь жилдээ ажиллаж байна.
Тусгай төв сүүлийн 8 жилийн хугацаанд нийт 3014 иргэнийг төвд байрлуулан зохих үйлчилгээнд хамруулж 634 иргэнийг бичиг баримтжуулж, 1000 иргэнийг ажлын байранд зуучлан орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлж, 251 иргэнийг бие даасан амьдралд шилжүүлэн ажилласан байна.
Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүлийн төлөө хамтдаа
Нийгмийн хамгааллын тусгай төв 2023.10.20