Энэхүү ажлын хүрээнд дараах асуудлуудад анхаарал хандуулж, үе шаттайгаар шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлэв:
✍️Тусгай төвийн өргөтгөл буюу БЗД, 20-р хороонд бүтээн байгуулалт хийгдэж буй “Сургалт хүмүүжлийн цогцолбор төв”-ийн барилгын ажлыг эрчимжүүлж, 2024 онд бүрэн дуусгаж, ашиглалтанд оруулах
✍️Тусгай төвийн өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй нэмэлт шаардлагатай бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэх
✍️Ажилтнуудын гадаад улсад туршлага судлах, сурч хөгжих, нийгмийн баталгаа, эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, үе шаттайгаар дэмжиж, шийдвэрлэж ажиллах
✍️Тусгай төвийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээн дэх үйлчилгээний нөхцөлийг сайжруулах, хууль эрх зүйн орчинг салбарынхантай хамтран судлаж, тохирох гарц шийдэлд хүрэх, хэрэгжүүлэх
✍️Салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжиж, анхаарах
✍️Зорилтот бүлгийн иргэдтэй ажиллах нийгмийн ажил, хамтарсан баг, төрийн анхан шатны мэргэжилтнүүдийн мэргэжлийн хөгжил, ур чадварыг Нийслэлийн хэмжээнд анхаарч, хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэх
Төвийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж, ажилтан албан хаагчдын ажлын нөхцөл, санал хүсэлтийг сонсож, газар дээр нь ажиллаж буй хүмүүстэй төвийн үйл ажиллагаа-салбарын хөгжилийн талаар нээлттэй ярилцаж, гарц-шийдэл эрэлхийлсэнд Тусгай төвөөр үйлчлүүлэгч иргэд, албан хаагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.👏
20 жилийн туршлага
Нийгмийн хамгааллын тусгай төв 2023.11.04