Зөвлөгөө #2 “Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах нь”
Сэтгэл зүйн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэнд, ажлын бүтээмж, оновчтой шийдвэр гаргалт, сонголт, харилцаа хандлага, амьдралын чанар зэрэг олон хүчин зүйлд нөлөөлдөг.
Учир нь Тусгай төвөөр үйлчлүүлж буй иргэдийн 80% нь гэр бүл салалт болон ганцаардлын асуудлаас үүдэлтэйгээр архины хамааралд өртсөн байдаг. (2022-2023 он) 
Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэндээ юуны түрүүн анхаарч байхыг зөвлөж байна.
Байгууллагын 20 жилийн ойд зориулан “Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүл” төслийн хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвийн сэтгэл зүйч нар хамтран бүтээв.






