“АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ”-д төвийн албан хаагчид хамрагдлаа.✍️

Сургалтыг АШУҮИС-ийн багш, дотрын ахлах зэргийн эмч Н.Баялагмаа, БНСУ, Тайвань зэрэг улсад “Амьлуулах суурь тусламж”-аар мэргэжил дээшлүүлсэн, Улсын 3-р төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, Д.Цагаан нар 4 цагийн турш удирдан зохион байгууллаа.
Байгууллагын өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаанаас гадна амьдрал дээр нэн хэрэгтэй сургалтыг үр дүнтэй арга барилаар зохион байгуулсан чадварлаг эмч нартаа баярлалаа. 👏
Хамтран ажилласан Анхны тусламжийн сургалт – Чагнуур.мн – Эмч мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.👏
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.04.05