📀🎙”ГЭГЭЭН ӨГЛӨӨ” Зочин: СТА хөгжмийн зохиолч, дуучин Б.Бямбачулуун

Бид 7 хоног бүрийн баасан гарагийн өглөө манай ажилчид зочин урьж оролцуулан иргэддээ зориулж ЗОЧИНТОЙ ГЭГЭЭН ӨГЛӨӨ арга хэмжээг зохион байгуулдаг билээ. 
📀🎙Энэ удаагийн эгээн өглөөний зочноор СТА хөгжмийн зохиолч, дуучин Б.Бямбачулуун уригдаж төвөөр үйлчлүүлэгч иргэдэд “Монгол эр хүн” сургамжит зөвлөмж хүргэж “Хунгийн дуу”, “Эр хүн”, “Орь залуу нас”, ”Энх мэндийн баяр” дуунуудаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Дуун дундуур нэлээдгүй олон иргэдэд нүдэндээ нулимстай сууж, нэгийг бодож хоёрыг тунгаасан, урлагийн сайхныг мэдэрсэн өглөө боллоо. 🥰🥰
Түүнчлэн “Гэгээн өглөө”-ний зочинтой үйлчлүүлэгч иргэд хамт зургаа татуулж, баярлаж талархсанаа илэрхийлэв.👏👏
Дуучин Б.Бямбачулуун таны урлагийн замд гялалзсан өндөр амжилт хүсэн ерөөе. 👏👏
Хүндэтгэсэн: Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.01.23