Бидний цагаан сар 2024 он

Өв соёл, зан заншилаа эрхэмлэн дээдлэх, залуу үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйлчлүүлэгч иргэдийн дунд сар шинийн уламжлалт арга хэмжээг зохион байгууллаа.
Сар шинийн өдрүүдийг угтан иргэдийн дунд багуудын урлагийн мэндчилгээ, “Дөрвөн бэрх” шагайн тэмцээн, ёс заншилтай холбоотой асуулт хариулт, морь уралдуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж, шиний 4нд ахмад настай үйлчлүүлэгч иргэдийг төвийн дарга хүлээн авч хүндэтгэл үзүүлэн золголт хийлээ.
Тэмцээнд идэвхитэй оролцсон багуудын шагнал, хөгжөөн дэмжигчдийн шагналыг төвийн дарга Ш.Мөнхцэцэг, шүүгчидийн хамт гардуулан баяр хүргэж, сар шиний мэндчилгээ дэвшүүлэв.