“Эдгэрлийн баяр хөөр” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.✍️
“Бид хамтдаа эдгэрлийн баяр хөөрийн төлөө” ТББ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд үйлчлүүлэгч иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлан “Эдгэрлийн баяр хөөр” хөтөлбөрийг 2023 оны 10 сараас эхлэн нийт 6 сарын турш хэрэгжүүлж өнөөдөр хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаан дээр “Бид хамтдаа эдгэрлийн баяр хөөрийн төлөө” НҮТББ-ын тэргүүн, гүйцэтгэх захирал, сургагч багш нар оролцож хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн 8 иргэнд батламж олгож, төвийн дарга Ш.Мөнхцэцэгт талархал гардуулав. 
Мөн төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Бид хамтдаа эдгэрлийн баяр хөөрийн төлөө” НҮТББ-ын хамт олонд урт хугацаанд, үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлж үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.
Хөтөлбөрт хамрагдсан нэг үйлчлүүлэгч энэ өдөр өөрийн бичсэн “Ухаарал” гэсэн шүлгээ уншиж танилцуулсан нь онцлог байлаа. 
“Бид хамтдаа эдгэрлийн баяр хөөрийн төлөө” НҮТББ-ын хамт олонд төвөөр үйлчлүүлэгч иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэе. 
Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.03.21






