“НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ХӨГЖИЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Аддиктологийн төвийн санаачилгаар эхэлсэн энэхүү уулзалт хэлэлцүүлэг өмнөх саруудад СЭМҮТ, ШУТИС дээр тус тус хийгдсэн бөгөөд энэ удаад Нийгмийн хамгааллын тусгай төв дээр зохион байгуулагдлаа.✍️
Хэлэлцүүлгийн эхний үе шатанд оролцогчид Тусгай төвийн үйл ажиллагааг танилцуулж, дараах илтгэлүүд хэлэлцэгдлээ.
🔷Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмж
🔷“Өлзийт асар” төрийн бус байгууллагын үйлчилгээний танилцуулга
🔷Нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээний хэтийн төлөв, үйлчилгээний чиглэл
🔷Архины хамааралтай иргэдийн нийгэм сэтгэл зүйн байдал
Хэлэлцүүлгийн 2 дахь үе шатанд орлцогчид 4 багт хуваагдан дараах чиглэлүүдийн хүрээнд шийдэх асуудал, санаачилга дэвшүүлж ажиллав.
🔶Архинд донтох эмгэгтэй иргэдийн эрхзүйн орчин, зохицуулалт
🔶Архинд донтох эмгэгтэй иргэдтэй ажиллах үйлчилгээний хувилбар
🔶Архины хамаарлаас урьдчилан сэргийлэх үйлчилгээ
🔶Архины хамааралтай иргэдтэй ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаа
Хэлэлцүүлгийн хүрээнд гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэн, оролцогч байгууллагуудын хамт холбогдох яам, удирдах дээд байгууллагуудад хүргүүлж ажиллах юм.📙
Бидний урилгыг хүлээн авч, нийгмийн салбарын хөгжлийн төлөө энэхүү хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, идэвх санаачилгатай оролцсон Эрүүл Мэндийн Яам, МУИС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Аддиктологийн төв Монголын донтох эмгэг судлаачдын нийгэмлэг ТББ, Хуульчдын нийгэмлэг ТББ, Өлзийт асар ТББ, Ганц зам итгэл ТББ, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг , Энэрэл эмнэлэг зэрэг байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд та бүхэнд талархал илэрхийлье. 👏👏
Хүндэтгэсэн: Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.04.10