ШУТИС-ийн нийгмийн ажлын ASAM клубын оюутнууд манай төвтэй танилцав.

ШУТИС-ийн нийгмийн ажлын ASAM клубын оюутнууд Талархлын долоо хоногийг тохиолдуулан төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулж, дурсамжийн өртөөгөөр аялуулж, иргэдийн чөлөөт цагийг хамтдаа өнгөрүүллээ.🙌
Мөн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцлоо✍️
Амралтын өдрийн үнэт цагаа гарган төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд сонирхолтой өдөрлөг зохион байгуулсан оюутнууд та бүхний сурлага, эрдмийн замд нь өндөр амжилт хүсье.👏
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.04.20