ФИНЛАНДЫН ONE WAY MISSION БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Дэлхийн 9 улсад салбартайгаар орон гэргүй иргэд, эрсдэлт бүлгийн иргэдийг дэмжин туслах чиглэлээр ажилладаг олон улсын туршлага арвинтай тухайн байгууллагын Монголын талыг хариуцсан координатор, пастор бүхий төлөөлөлд Тусгай төвийн үйл ажиллагааг танилцуулж, харилцан туршлага солилцлоо.
Түүнчлэн Финланд улс нь орон гэргүй иргэдийн асуудлаа хамгийн сайн шийдсэн дэлхийд тэргүүлэх улс юм.
Хоёр байгууллагын харилцан туршлага судлах боломжоор хангаж, дэмжиж ажилласан Ганц Зам Итгэл ТББ -ын хамт олонд талархснаа илэрхийлье.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.05.08






