ТАЛАРХЛЫН 7 ХОНОГ АЯН”🫰🎊

Үйлчлүүлэгч иргэдийн бие даасан амьдралд шилжих итгэл үнэмшил, ар гэрийн харилцаа холбоог дэмжихэд чиглэсэн #Талархлын 7 хоног 4 сарын 22-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Аяны хүрээнд ажилтнууд 5 баг болж үйлчлүүлэгч иргэдийн оролцоотойгоор 5 чиглэлээр тодорхой ажил санаачлан хэрэгжүүлж нийт 433 иргэнийг хамруулан ажиллажээ.
🔶️IV/22-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ИРГЭД БИЕ БИЕДЭЭ ТАЛАРХАХ ӨДӨР
МУСТА дуучин Б.Бямбачулуун урилгаар хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, талархлын модыг үйлчлүүлэгч иргэд бүтээв.🎙
🔶️IV/23-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ИРГЭД ТӨВИЙН АЛБАН ХААГЧДАД ТАЛАРХАХ ӨДӨР
Үйлчлүүлэгч иргэд ая дуу болон захидлаар дамжуулан төвийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, талархлаа илэрхийлэв.🎹✍️
🔶️IV/24-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ИРГЭД ТӨВИЙН УДИРДЛАГУУДАД ТАЛАРХАХ ӨДӨР
Төвөөр үйлчлүүлж үр дүн гарч улмаар ажлын байранд зуучлагдан бие даасан амьдралд шилжихэд бэлэн болоод буй 2 иргэн нийт иргэдээ төлөөлөн төвийн удирдлагуудад видео бичлэг бэлтгэн цахимаар илгээж талархлаа илэрхийлэв.
🔶️IV/22-ХАМРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАХ ӨДӨР
Төв үүсэн байгуулагдсан цагаас хойш өдгөө 20 гаруй жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгмийн салбарын мөн төрийн болон төрийн бус, олон улсын, компани, хувь хүмүүс гээд зуу зуун байгууллагуудтай хамтран ажиллажээ. Тэдгээр байгууллагуудын дэмжлэгтэйгээр зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээг илүү чанартай, илүү хүртээмжтэй хүргэж иржээ
Энэ өдөр хамтрагч байгууллагуудынхаа төлөөлөл болгож бид 20 байгууллагад төвөөр үйлчлүүлэгч нэгэн уран зураг зурдаг, уран гарт иргэний дэмжлэгтэйгээр байгууллага бүрийн нэрийг алтан бронзоор торгон хэвлэл дээр босоо монгол бичгээр бичсэн талархлыг бэлэг болгон хүргүүллээ🎁🇲🇳
🔶️ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ИРГЭД ГЭР БҮЛДЭЭ ТАЛАРХАХ ӨДӨР
Талархлын 7 хоногийн аяны хаалтын өдөр үйлчлүүлэгчдийн ар гэрийн төлөөллийг урьж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг дэмжих, эргэн нэгтгэх зорилго бүхий нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагаанд оролцсон гэр бүлийн төлөөлөл төвд талархал дэвшүүлж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Талархлын аяны хүрээнд үйлчлүүлэгч иргэд бие биенээ хүндэтгэсэн, гэр бүлтэйгээ уулзсан халуун дулаан үгс, баярын нулимстай, ирээдүйдээ итгэх итгэл нь нэмэгдсэн онцлог 7 хоног болж өнгөрлөө.👏🎉🫰
Аяны хүрээнд хувь нэмрээ оруулан хамтран ажилласан урлаг соёлынхон, соён гэгээрлийнхэн, үр дүнтэй олон бодит ажлууд санаачилсан төвийн нийт албан хаагч, үйлчлүүлэгч иргэд, хамтран ажиллагч байгууллагууддаа халуун дулаан талархлын мэндчилгээг дэвшүүлье.🎉✍️
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.04.26