🇲🇳🌳Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачлагын хүрээнд

🇲🇳🌳Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачлагын хүрээнд Хаврын мод тарих өдрүүдийг тохиолдуулан төвийн ажилтнуудын төлөөлөл 2022 онд тарьсан модоо услаж, арчлав.
2022 онд ХУД, 14-р хороо, Айцын аманд улиас, хайлаас, голт бор зэрэг 39ш сулгац тарьсан бөгөөд хариуцагч байгууллага болон манай төвөөс явцын арчилгаа, усалгааг хийж ажилласны үр дүнд 99%-ийн бүрэн ургалттай байгаад бид баяртай байна. 🌳🌏
Нийгмийн хамааллын тусгай төв 2024.05.11